Энэ долоо хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-26 06:36:23

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын нэгэн хүртэлх үйл явдлын тойм

 

8-р сарын 15-30-ны өдрүүдэд: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

8-р сарын 25-26-ны өдрүүдэд: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди Монгол Улсад айлчилна.

8-р сарын 26-нд: Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан ёслолын жагсаал Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.

8-р сарын 26-28-нд: Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС, Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж буй "Монголын бурхан шашин судлал" сэдэвт хурал болно.

8-р сарын 26-29-ний өдрүүдэд: AНУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар ЭСЯ болон Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд”-ийг Гэгээнтэн кино театрт зохион байгуулах ба бүх үзвэр үнэ төлбөргүй.

8-р сарын 28-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

8-р сарын 27-ноос 9-р сарын 2-ныг дуустал: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилнэ.


8-р сарын 28-ныг хүртэл: Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болно.  

9-р сарын 1: 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн нээлт улс орон даяар болно. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заана.

8-р сарын 22-ноос: Дорнод аймгийн Халх суманд 14 хоногийн хугацаатай цэргийн археологийн малтлага явагдана.

9-р сарын 16-ныг хүртэл: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

9-р сарын 18-ныг хүртэл: “Сэтгэлийн хат-өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.

9-р сарын 22-ныг хүртэл: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


Орон нутагт:

Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 24-26-ний өдрүүдэд номын санчдын 15 дугаар спортын их наадам болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

相关新闻