ДОРНОД: Маршал Г.К.Жуковын хөшөөг босгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/66cbead8e80e0.jpeg)
Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Георгий Константинович Жуковын хөшөөг Чойбалсан хотноо Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд босголоо.
Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг энэ өдрүүдэд Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна.