Дугуйчид Катарт уралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКатар улсын Доха хотноо засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-нд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 5 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд мэргэжлийн ангилалд 2016 оны улсын аварга ОУХМ Б.Мягмарсүрэн, Under-23 ангилалд 2016 оны Азийн залуучуудын аварга ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Билгүүнжаргал, спортын мастер Э.Болор-Эрдэнэ нар уралдахаар тус улсыг зорьжээ.
Харин Junior буюу залуучуудын ангилалд Дэлхийн залуучуудын ханан тойргийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр хурд, хүчээ сорин уралдаж байгаа бөгөөд 80 тамирчинтай уралдсанаас 28 дугаар байранд орсон байна. Аваргын алтан медалийг АНУ-ын Б.Макнулт зүүсэн бол Данийн М.Бёрг, АНУ-ын Я.Гаррисон нар удаалжээ.
Д.Өлзий