ОУИМ А.Энхтуул тавдугаар байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАнгли улсад болсон олон улсын өндөр чансаатай шатарчдын "Isle of Man" нээлттэй тэмцээнд оролцсон ОУИМ А.Энхтуул тавдугаар байрт шалгарлаа.
Их мастер А.Энхтуул нийт 9 өргөөс 5 оноо авч өөрийн олон улсын чансаагаа 30 оноогоор ахиулжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн тавдугаар байрын шагналыг шатрын Дэлхийн аварга, Хятадын шатарчин, супер их мастер Хоу И Фань тэргүүтэй шилдэг шатарчдын хамт эзэлсэн байна. Тэмцээнд нийт 39 орны эрэгтэй, эмэгтэй 132 шилдэг шатарчин оролцжээ.
Д.Өлзий