“Парис-2024” паралимпын наадамд спортын зургаан төрлөөр оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
                                                                    Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "Парис-2024" зуны паралимпын наадам өнөөдөр нээлтээ хийж, манай улсаас 12 тамирчин оролцоно.
Тамирчид байт
харваа , жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн
атлетик, усанд сэлэлт гэсэн
зургаан төрөлд өрсөлдөх юм. 
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын
төрлөөр тодруулбал, “Бээжин-2008”
паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ,
Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. 
Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь
наадамдаа оролцох гэж байгаа бөгөөд анхлан
“Сидней-2000” паралимпын наадамд оролцсоноос хойш тамирчдаа тасралтгүй илгээж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ. 
        Ulaanbaatar