Цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцасны стандартыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хүүхдийн спортын хувцасны Техникийн шаардлага /MNS 7046:2024/-ыг баталлаа.
Энэхүү стандарт нь цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцас, түүний материалын физик-механик, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг тогтоох, хянах, бүтээгдэхүүний хэмжээг шалгахад ашиглана. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөгүй хувцас сонгоход анхаарахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөв.