Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан энэ сарын 30-нд хүлээн авч уулзлаа.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол-Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг сайшаагаад, үндэсний хөгжлийн зорилтуудаа хангахад Европын Холбооноос манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн ГХЯ-ны уламжлалын дагуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.
Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын төр, засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.