150 ортой шинэ цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилгын гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтыг бүрэн дуусаж ашиглалтад орууллаа.
Хоёр давхар тус
барилга нь зоорьтой, заах арга зүйн танхим, эмч, ариун цэвэр, агуулах, ажилчдын хувцас солих, бэлтгэлийн өрөө, халуун цех,
сургалтын заал, багш, ажилчдын өрөөтэй.
Улсын төсвийн хөрөнгөөр
дээрх цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Инерци" ХХК, "Барилга менежмент" ХХК ажиллажээ.
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэх, ая тухтай орчинд сургах, хамрах тойргийн сургуулийн
хүртээмжийг нэмэхээр улс,
нийслэлийн төсвийн хөрөнгөөр
сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.