Д.Ганбат тавдугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-08 16:37:47

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Парис-2024" зуны 17 дугаар паралимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Ганбат өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй Азербайжаны бөх Иллхам Закиевт ялагдаж, паралимпын наадмын тавдугаар байрт орлоо.


Д.Ганбат нь Ази тивийн аварга, Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин билээ. Монгол Улсын пара жүдо бөхийн баг зуны паралимпын наадмаас өмнө нэг хүрэл медаль хүртсэн нь Гавьяат тамирчин Б.Ууганхүү (Рио-2016) болохыг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ. 

相关新闻