Зэрлэг амьтдад зориулж, хоёр цэгт хөв цөөрөм байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баянговь, Баянлиг суманд Говийн бүсийн Зэрлэг амьтдын байршил бүхий 2 цэгт хөв цөөрөм байгуулав.
Хөв цөөрмийг хамгаалалтын захиргааны албан хаагчид хүн малын хөлөөс зэлүүд булаг, шандны шүүрэл бүхий газарт ийнхүү байгуулсныг БОУАӨЯ мэдээлжээ.
Түүнчлэн, Ховд аймгийн нутаг ️Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон аргалийн байршил Улаан аманд 4х4 метрийн хэмжээтэй хөв цөөрөм хийжээ. Өмнө нь 2000 литр усны багтаамжтай хөв цөөрмийг мөн байгуулсан юм.