М.Уранцэцэг, Д.Сумъяа жиндээ чансааг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргахад эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д “Рио-2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа нар жингээ тэргүүлсэн хэвээр байна.
Энэ сарын эхээр Узбекстаны Ташкент хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн Д.Алтансүх нэг байр урагшилж, дөрөвт бичигдсэн бол бусад жүдочдод өөрчлөлт орсонгүй. Манай эрэгтэй жүдочдоос 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, Д.Алтансүх дөрөвт бичигдсэн бол Н.Түвшинбаяр жиндээ 18-д бичигдсэн хэвээр байв.
Харин Казахстан улсын нэрийн өмнөөс Риод барилдаж, хүрэл медаль хүртсэн М.Отгонцэцэг жиндээ гуравт бичигджээ.
Д.Өлзий