Нарны цахилгаан үүсгэврийн системийн талаар лекц уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-14 17:37:01

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулдаг Залуу эрдэмтдийн индэр (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  10 дугаар сарын ээлжит зочноор тус сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инжнерчлэлийн Сургуулийн ЭХИТ-ийн  багш, доктор, дэд профессор Д.Баясгалан  оролцлоо.

Тэрбээр “Ахуйн хэрэглээний нарны цахилгаан үүсгэврийн системийн судалгаа, хэрэгжүүлэлт”  сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншсан юм. 

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Ж.Болор

相关新闻