Дугаарын хязгаарлалтын өвлийн хуваарьт шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭАвтомашины улсын дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн хуваарьт шилжиж, зарим зам хязгаарлалтаас чөлөөлөгдлөө.
Хүйтний улиралд автозамын хязгаарлалтын бүсийг багасгадаг дээрх зохицуулалтыг НИТХ-ын шийдвэрээр 2014 онд тогтоосон. Энэ дагуу хэд хэдэн замууд хязгаарлалтаас чөлөөлөгдөж, бусад хязгаарлалтын бүс дэх автозамуудаар ажлын өдрүүдийн 08.00-20.00 цаг хүртэл улсын дугаараас шалтгаалан хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Өвлийн улирлын бүсчлэл 04 дүгээр сарын 15-ны хүртэл үргэлжлэх юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал