Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх зодоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болж байна.
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанаар үргэлжилсэн. Харин өнөөдөр Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болж байна. Өнөөдрийн барилдаанаар нийт 224 бөх зодоглож байгаа юм.
Маргааш "Монгол бөхийн өргөө"-нд 14.00 цагаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын заан С.Гүржавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж, 256 бөх зодоглох аж.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал