ХОВД: Үндэсний бичгийн дугуйлангийн багш, сурагчидтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-23 10:53:22

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сонины ахлах редактор, МУСГЗ Б.Элбэгзаяа Ховд аймгийн Мөст суманд ажиллах үеэрээ үндэсний бичгийн дугуйлангийн сурагчид болон эх хэл бичгийн багш нартай уулзлаа. 


Энэ үеэр "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдаан, "Хүмүүн бичиг" сонины нийтлэлийн бодлого, тус сониныг захиалах, хамтран ажиллах, үндэсний бичгийн сургалт, заах арга зүй, цахим хэрэглээний орчны талаар ярилцжээ.   


Мөст сумын ерөнхий боловсролын сургууль нь эх хэл бичгийн дөрвөн багштай. 2022 оноос эхлэн бийрийн бичлэгийн дугуйлан хичээллэж байна.     

相关新闻