Эмэгтэйчүүд 16, эрэгтэйчүүд 62 дугаар байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-23 11:25:36

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотод дэлхийн шатрын 45 дугаар олимпиад болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд энэтхэгчүүд “давхар цохилт” хийсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй баг нь алтан медаль хүртсэнээр нутаг буцаж байна. Тэгвэл Америкийн эрэгтэйчүүд мөнгө, эмэгтэйчүүд нь хүрэл медаль хүртэв. Түүнчлэн Казахстаны эмэгтэйчүүд дэлхийн шилдгүүдийг ардаа үлдээн мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны баг хүрэл медалийн эзэн боллоо.


Дэлхийн шатрын олимпиадад оролцсон хамгийн залуу багаар Монголын шигшээ сүүлийн өрөгтөө Доминиканыг 4:0-ээр буулган авснаар 62 дугаар байрт шалгарсан бөгөөд их мастер С.Билгүүний дүү С.Чингүүн их мастерын анхны нормоо биелүүлсэн бол ФИДЕ мастер Э.Баасансүрэн олон улсын мастерын хоёр баллтай болов. Монголын эрэгтэй шигшээ баг таван хожиж, хоёр тэнцэн, дөрөв хожигдон 12 оноотой болсноор 197 орноос 62 дугаар байр эзэлсэн. Эрэгтэй багийн тоглолтын үр дүнг хүргэе.


Монгол 4:0 Мавритани

Монгол 2:2 Чех

Монгол 2:2 Израил

Монгол 0.5:3.5 Герман

Монгол 4:0 Судан

Монгол 1:3 Болгар

Монгол 3:1 Ливан

Монгол 4:0 Панам

Монгол 1:3 Казахстан

Монгол 1.5:2.5 Швейцар

Монгол 4:0 Доминикан


Эрэгтэй шатарчдын хувийн дүн

Нэгдүгээр ширээ: Олон улсын мастер Г.Амартүвшин долоон өрөг тоглохдоо нэг хожиж, нэг тэнцсэнээр 1.5 оноо авав.

Хоёрдугаар ширээ: ФИДЕ мастер С.Чингүүн есөн өргөөс зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсоноор 7.0 оноо цуглуулсан

Гуравдугаар ширээ: ФИДЕ мастер Э.Баасансүрэн 10 өргөөс тав хожиж, хоёр тэнцсэнээр 6.0 оноо авсан.

Дөрөвдүгээр ширээ: Олон улсын мастер М.Амилал есөн өргөөс тав хожиж, гурав тэцэн 6.5 оноо цуглуулав.

Нөөц тоглогч: ФИДЕ мастер Х.Итгэлт есөн өргөөс тав хожиж, хоёр тэнцсэнээр 6.0


Тэгвэл эмэгтэйчүүд сүүлийн өрөгт Шведийг 3.5:0.5-аар хожсоноор 15 оноотойгоор 163 орноос 16 дугаар байр эзлэв. Тэд 11 өргөөс долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсон юм. Эмэгтэй багийн тоглолтын үр дүнг хүргэе.

Монгол 4:0 Гватемал

Монгол 3:1 Монако

Монгол 2.5:1.5 Перу

Монгол 2.5:1.5 Испани

Монгол 2.5:1.5 АНУ

Монгол 1.5:2.5 Гүрж

Монгол 2:2 Герман

Монгол 0.5:3.5 Армени

Монгол 4:0 Австри

Монгол 1.5:2.5 Азербайжан

Монгол 3.5:0.5 Швед


Эмэгтэй шатарчдын хувийн дүн

Нэгдүгээр ширээ: Их мастер Т.Мөнхузл 10 өргөөс гурван хожил, таван тэнцээ, хоёр хожигдсоноор 5.5 оноо авав.

Хоёрдугаар ширээ: Их мастер Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо гурав хожиж, тав тэнцсэнээр 5.5 оноо цуглууллаа.

Гуравдугаар ширээ: Их мастер Д.Номин-Эрдэнэ 10 өргөөс тав хожиж, хоёр тэнцсэнээр 6.0 оноо авсан.

Дөрөвдүгээр ширээ: ФИДЕ мастер Э.Хүслэн зургаан өргөөс гурав хожиж, гурван оноо авлаа.  

Нөөц тоглогч: Кандитат мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо хожиж, нэг тэнцсэнээр 7.5 оноо цуглуулжээ. 

相关新闻