СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд "Хурдан" цэгийг байршууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-24 16:44:51

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн нээлттэй байдлыг хангах, иргэн төвтэй шүүх болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран “Хурдан” киоск төхөөрөмжийг шүүхийн байранд байршууллаа.


Ингэснээр иргэд ”Хурдан” цэгээс төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, шуурхай авах боломжоор хангагдав.  Тус шүүхээр үйлчлүүлж буй иргэд өөрт хэрэгтэй дараах үйлчилгээг авч болно Үүнд:

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

-Зээлийн мэдээллийн лавлагаа

-Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа

-Иргэний үнэмлэхийн лавлагаа

-Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт

-Тоон гарын үсэг зэрэг 43 төрийн байгууллагын 478 үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

相关新闻