БАЯНХОНГОР: Хур тунадас орж сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-30-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас өглөө. Хугацааны сүүлээр хур тунадас орж сэрүүсэхийг тус албанаас мэдээлэв.
Энэ сарын 28, 29-нд хангай, хээр тал, говийн нутгийн зарим газраар хур тунадас орох бол салхи 27, 28-нд говь, хээр талын нутгаар баруун өмнөөс 7-12м/с хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, хээр талын нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Энэ сарын 28-наас нийт нутгаар хүйтэрнэ.