БАЯНХОНГОР: Сансрын дохиололтой хүвүүвчний тусламжтай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөлийг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-26 13:26:01

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянцагаан, Хар Аргалант ууланд дөрвөн аргаль, нэг ирвэсийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. 

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, (UNDP) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд энэхүү ажил нь аргаль, ирвэсийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, тус амьтдын улирлаар байрших горим, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөл зэргийг судлахад дөхөм болох юм. Мөн уулсын экосистемд гүйцэтгэх үүрэг, түүнд орон нутгийн малчид хэрхэн дасан зохицох, түлхүүр зүйл амьтдаар дамжуулан байгалийн тэнцвэрт байдал, өөрчлөлтийг хэрхэн даван туулах арга замыг ойлгуулж, байгальтайгаа дасан зохицох төлөвлөлтийг бий болгох зорилготой.


Дээрх ажлыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Баянхонгор, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын ахлах мэргэжилтэн, Герман Улсын судлаачид, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, гэрэл зурагчдын баг, байгаль хамгаалагчид, Баянцагаан, Баацагаан сумын нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран хэрэгжүүлсэн байна.


相关新闻