Боксчид дэлхийн цомоос 20 медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын холбоо байгуулагдсан цагаасаа хойш гурав дахь удаагаа дэлхийн цомын тэмцээнийг зохион байгууллаа.
45 орныг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны гурав дахь дэлхийн цомыг Монгол Улс эх орондоо хүлээн авснаараа онцлогтой. Уг тэмцээнд 12 орны 170 гаруй тамирчин эрэгтэй зургаа, эмэгтэй таван жинд тулалдаж, медальтнууд тодорсон байна.
Нутагтаа зохион байгуулсан тэмцээнээс манай боксчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 20 медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 71 кг-д Б.Мишээлт, 57 кг-д Х.Билгүүнсайхан, эмэгтэйчүүдийн 54 кг-д О.Есүгэн, 60 кг-д М.Намуун нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.