Авто замын борооны ус зайлуулах 400 худгийг засварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3800 гаруй худаг бий.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 400 гаруйг нь засварлажээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 1” хорооллын автобусны буудлын шүүрт худаг суулт өгч, цөмөрсөн тул засварлаж байна.
Борооны
ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худгийг шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд
саад учруулахгүйгээр засварлаж байгаа бөгөөд энэ сарын 15-нд дуусгахаар
төлөвлөжээ. Түүнчлэн авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худгийн
цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ
хийдэг байна.