Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаанд Б.Доржнамжин гранпри хүртэж, Х.Бямбарагчаа тэргүүн байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-07 11:13:27

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Grand stage awards” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Москва хотод болжээ.


Энэхүү олон улсын нэр хүндтэй уралдаанд манай улсаас оролцсон М.Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур Б.Доржнамжин гранпри, ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр, мөн Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байна.


Эл уралдааныг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шалгаруулалтад Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж болон БНХАУ, БНСУ, ХБНГУ, Австри, Грек, АНУ, Израил, Словенийн дуурийн урлагийн чансаа өндөр 179 мэргэжлийн дуучин өрсөлджээ. Тэдгээрээс шүүгчдийн бүрэлдэхүүн 50 оролцогчийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Улмаар финал буюу сүүлийн шатанд ОХУ, Монгол, Армени, Германы шилдэг 20 дуучин тунасан аж.


Уралдааныг Москвагийн олон улсын хөгжмийн ордон болон Европын “Opera Globe Artist” менежментийн агентлагаас зохион байгуулжээ.

相关新闻