Сонгуулийн өдөр хилийн боомтууд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-17 12:42:14

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн өдөр буюу энэ сарын 19-нд хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.

Харин энэ сарын 31-нд буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр автозамын хилийн боомтууд амарна. Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг -Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний өдөр тохиож байгаа ба БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу автозамын боомтууд амрах юм.

Ч.Ариунболд

相关新闻