СЭЛЭНГЭ: 509 сонгогч зөөврөөр санал өгөхөөр хүсэлтээ илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
otgontsetseg@montsame.mn
2024-10-10 14:48:49

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. 2024 оны Орон нутгийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр өглөө 9.00 цагт эхлээд үргэлжлэн явж байна.

 

Сэлэнгэ аймгийн 17 сумын 63 хэсэгт нийт 509 сонгогч зөөврөөр санал өгөхөөр хүсэлтээ илгээжээ.  

 

Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авахдаа өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг байна.

 

Саналаа өгөх сонгогч нь зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийгээд, хийсэн саналын хуудсыг зөөврийн хайрцагт хийх ба уг хайрцгийг санал авах өдрийг хүртлэх хугацаанд задлахыг хориглох хуультай юм байна.

 

相关新闻