"Улаанбаатар Эмпати" сургуулийн сорилго олимпиадын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ"Улаанбаатар Эмпати" сургуулийн нэрэмжит математикийн сорилго олимпиадын бүртгэл өнөөдрөөс тус сургууль дээр эхэллээ.
Тус сургууль нь математикт сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, дэмжин урамшуулах зорилгоор энэхүү сорилго олимпиадыг зохион байгуулахаар болсон байна.
Олимпиадын бүртгэл энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд олимпиад энэ сарын 22-23-нд болох аж.
Тодруулбал, 1-6 дугаар ангийн сурагчид энэ сарын 23-нд, 7-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-нд тоогоор өрсөлдөнө. Олимпиадын дүнгийн хурал энэ сарын 26-нд болж, 1-6 дугаар анги тус бүрд 10 хүртэлх сурагчийг, 7-12 дугаар анги тус бүрд 6 хүртэлх сурагчийг шалгаруулах гэнэ.
Б.Туул