“Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклийг Монголд анх удаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-14 14:32:01

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Loving the silent tears" буюу “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклийг найруулагч С.Баттулгын найруулснаар энэ сарын 21, 22-нд УДБЭТ-ын тайзнаас монголчуудын сонорыг мялаах гэж байна.


Анх АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт Шрайн Аудиториум”-д олны хүртээл болгож байсан тус мюзиклийг тайзан дээр амилуулах албан ёсны эрхийг авсан анхны улс нь ийнхүү Монгол болж байна.


Тавигдсан цагаасаа хойш хүмүүсийн хайрыг татсан энэхүү мюзикл дэлхийн олон орны үзэгчдэд телевизийн дэлгэцээр хүрч байв. Уг мюзиклийг бүтээсэн хөгжмийн зохиолч найруулагчаар нь ажилласан Аргентины хөгжмийн зохиолч Жорж Каландрилын хувьд Майкл Жексон, Мадонна, Барбра Страйзенд, Селин Дион, Элтон Жон, Лэди Гага, Жон Лэжэнд зэрэг алдарт дуучдын уран бүтээлийн хөгжмийг бичсэн бөгөөд Грэммийн зургаан удаагийн шагналтан юм.


20 гаруй орны уран бүтээлчийн хамтын бүтээл болох “Аниргүй нулимсыг хайрлахуймюзикл  их далайг гатлан, олон мянган км  газрыг туулан цаг хугацааны хязгааргүй орчилд, оюун санааны дотоод амар амгалангаа хайж буй хүний аяллын тухай юм. Энэ аялал 16 орны соёл, ёс заншил, уламжлалын онцлогийг дуу хөгжим, бүжгээр уран яруу гүн гүнзгий төгс илэрхийлэхдээ театрын урлагийн гайхамшигтай хослуулснаараа онцлогтой. 

相关新闻