Хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Асфальт бетоны үйлдвэрт гэмтэл гарсан тул дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа.
Тодруулбал, өнөөдөр 23 цагаас хаах байсан Толгойтын замаас
далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 23:00 цагаас 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр
болов. 
Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын шинэчлэлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    