Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний бөхийн өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан эхэллээ.
Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа юм. Нийт 300 орчим бөх зодоглож буй энэхүү тэмцээнд 16 болон 17 насанд тус бүр 80, 18 насны ангилалд 62 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Өмнө нь зөвхөн 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд явагддаг байсан тус барилдаан цар хүрээгээ тэлж спорт хороод, клуб, спортын сургуулиудын сурагчид оролцохоор болсон байна. Мөн ОХУ-ын Тувагийн өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн аж.
2004 оноос хойш төрсөн бөхчүүд оролцож буй барилдааны үеэр уран гараа дэвээтэй болон уран барилдаантай бөхчүүдийг шалгаруулна.