Өнөөдөр орой хоёр байршилд авто зам хааж засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр орой хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ.
Улаанбаатар хотын
Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас энэ сарын 19-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Мөн, Баянгол
дүүргийн Дилав хутагт
Жамсранжавын гудамжаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг 23:00
цагаас энэ сарын 18-ны өглөө 6:00 цагийн хооронд хааж засах юм.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.