Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.
Нэр дэвшигч
Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд
магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын
бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн
газрын Тамгын газрын дарга, 2006-2007
онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын
газрын дарга, 2011-2013
онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016
онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2023
онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, 2024 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон юм.
Санал хураалтаар байнгын хорооны
хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо.