ӨНӨӨДӨР: Баруун бүсийн байгаль орчны эмэгтэйчүүд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны аравдугаар сарын 21.
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 21-ний даваа
гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00-17:00 цагт: “Туушин"-д: Монголын нислэгийн хөдөлгөөн удирдагчдын
холбооноос "Mongolian ATM Summit-2024" үйл ажиллагаа зохион байгуулна. Утас:
8000-3175.
09:00-15:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. УИХ-ын ажлын
хэсгийн хуралдаан болно.
12:00 цагт: Гандантэгчэнлин
хийдэд: "Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал болно.
-“Бүх нийтийн их цэвэрлэгээ” 10-р сарын 15-наас 11-р
сарын 1-нийг дуустал нийслэлийн 9 дүүрэгт үргэлжилж байна.
Соёл урлаг:
-Улсын
филармонийн үзвэрийн 52 дахь удаагийн нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
-Олон улсын 16 дахь
удаагийн “Улаанбаатар”
кино наадам 10-р
сарын 16-22-нд үргэлжилж
байна.
Спорт:
-Белградад эхэлсэн 1
сая ам.долларын шагналын сантай "BetBoom Dacha Belgrade-2024" тэмцээнд Монголын "MOUZ" баг оролцож байна. Тэмцээн 10-р сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн сумдын
ИТХ-ын 9 дүгээр бүрэн эрхийн анхны хуралдаан болно.
-Баруун
бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөгөөн 10 дугаар сарын 21,
22-нд Говь-Алтай аймагт болно