Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-24 15:00:54

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, шилдэг уран бүтээлчдийг сурталчлах дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэн үзэгчдийн мэлмийг мялааж эхэлжээ.


Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн нийт 50 гаруй бүтээл дэлгэсэн бөгөөд ирэх сарын 8-ныг дуустал нээлттэй байх аж.


Харин шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авах үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Уран зургийн галерейд болно. 


Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ыг баталсан байдаг. 

















相关新闻