"Чингис хаан-УБ-ын цом" боксын олон улсын тэмцээн эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-18 10:56:37

Өнөөдөр Улаанбаатар хотноо Спорын төв ордонд "Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн эхэлнэ.

Тэмцээнд  ОХУ, Узбекстан, БНХАУ, Сингапур, Нигер, Унгар, Монголын боксчид хүч ур чадвараа сорихоор нийслэлд ирээд байна. Манай  улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөх бол “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг энэ удаа өнжихөөр болжээ.

"Улаанбаатар цом"  хэмээх боксын олон улсын тэмцээн нь 2000 оноос уламжлалт олон улсын тэмцээн байсан бөгөөд нийтдээ 26 удаа манай нийслэлд зохиогдсон байна. Монголын боксын холбоо энэ удаагийн тэмцээнд онцгой ач холбогдол өгч, оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн анхаарч байгаа юм. Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.

Д.Өлзий

相关新闻