ӨНӨӨДӨР: Монгол-Францын бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-30 07:03:30

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30. /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 30-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Улаанбаатар Галлериа”-д:”Сүрьеэ судлал-100” олон улсын эрдэм шинжилгээний хуралтай. 

10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана.

-Засгийн газрын хуралдаантай.

-Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, Орано группын ТУЗ-ийн дарга Клод Имован Францын бизнес төлөөлөгчдийг ахлан Монгол Улсад айлчилж байна.

-Монгол-Францын бизнес уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгуулна.

09:00-12:00 цагт: ХЗДХЯ-нд: "Хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэгтэй. Утас: 9111-9838.

10:00 цагт: Нээлттэй Нийгэм форумд: "Монгол Улсын шүүхийн индекс-2023" судалгааны дүнг танилцуулна.

10:00 цагт: “Корпорэйт” зочид буудал (“Баянгол” зочид буудлын хойно)-д: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хяналт байх уу?” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

14:00 цагт: ХЗДХЯ-нд: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгтэй. 

Соёл урлаг:

-Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Орон нутагт:

-Завхан аймагт: “Зүрх мартахгүй” төслийн баг Завхан аймгийн Улиастай хот болон ойролцоох сумдын хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ.

Спорт:

15:00 цагт: Хөл бөмбөгийн талбайд: Азийн хөлбөмбөгийн холбооны челленж лигийн 2 дахь тоглолт эхэлнэ.








相关新闻