Монголын анхны хиймэл дагуулын хандивлагчид батламж гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-18 17:54:07

Монгол Улсын анхны хиймэл дагуул болох “Мозала”-н анхны хандивлагчдад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа МУИС-д боллоо.

Тус сургуулийн багш, эрдэмтэд Монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг тус сургуулиас санаачлан эхлүүлсэн юм.

Ёслолын үйл ажиллагааг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нээж “Орчлонгийн шивнээ, Од эрхсийн тайлал” лекц уншсан юм. Лекцэнд оролцогчид хиймэл дагуулаас авсан Монгол орны байгалийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Анхны хандивлагч нарт батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа тодорхой үе шаттай цаашид үргэлжлэх юм. Хандив өргөсөн хүмүүс энэхүү үйл явдлын түүхэн мэдээллийн архивд нэр нь тэмдэглэгдэн үлдэх юм.

Ж.Болор

相关新闻