“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарласан байна.
Энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх энэхүү уралдаанд бүх их, дээд сургуулийн 1-4 дамжааны оютнууд оролцох боломжтой бөгөөд НЗД-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн бичих аж. Эсээ нь 800-1000 үгтэй, үг үсэг болон утга найруулгын алдаагүй байх, Arial 12 фонтоор шивсэн байх ёстой юм. Мөн оюутан эсээгээ Нийслэлийн соёл урлагийн газрын 507 тоотод өөрийн биеэр өгөх болон ubculture13@gmail.com хаягаар илгээх боломжтой. Ингэхдээ т өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги зэргийг бичиж, сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарыг өгөх юм.
Уралдааны дүнг энэ сарын 28-нд нийтэд зарлах бөгөөд нэгдүгээр байрт өргөмжлөл, нэг сая төгрөг, дэд байрт өргөмжлөл 800 мянган төгрөг, гутгаар байрт өргөмжлөл, 500 мянган төгрөгийн шагнал олгох аж.
Ч.Ариунболд