“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан байна.
Энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх энэхүү уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны хүүхдүүд оролцох боломжтой. Ингэхдээ сурагчдыг 6-9, 10-13, 14-18 хэмээн гурав ангилан шалгаруулах юм. Бүтээлээ А4 хэмжээний ватум болон зургийн дэвтрийн цаасан дээр бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан зурж болох юм. Уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр энэ сарын 25-26-нд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргах аж. Бүтээлийг энэ 21-ний 10:00-16:00 цагт Багшийн хөгжлийн ордон, Нийслэлийн Боловсролын газрын 505 тоот өрөөнд хүлээн авч, үзэл санаа, гүйцэтгэл зэргийг үндэслэн насны ангилал тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Шагналын санг хүснэгтээр хүргэж байна.
Мөнгөн шагнал /6-9 нас/ |
13 |
|
1-р байр |
1 |
300000 |
2-р байр |
1 |
200000 |
3-р байр |
1 |
100000 |
Тусгай байр |
10 |
50000 |
Мөнгөн шагнал /10-13 нас/ |
13 |
|
1-р байр |
1 |
350000 |
2-р байр |
1 |
250000 |
3-р байр |
1 |
150000 |
Тусгай байр |
10 |
50000 |
Мөнгөн шагнал /14-16 нас/ |
13 |
|
1-р байр |
1 |
400000 |
2-р байр |
1 |
300000 |
3-р байр |
1 |
200000 |
Тусгай байр |
10 |
50000 |
Ч.Ариунболд