Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-18 11:35:41

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тус тэмцээнд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөв. Тус тэмцээний 120 кг-ын жинд эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртсэн байна.


Ингэснээр тэр хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байгаа юм.



相关新闻