Спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2024” наадам ирэх сарын 19-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-18 11:57:58

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохион байгуулахаар болжээ.


МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг“Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхны “Бөртэ чоно”-ын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан түүхтэй.


Тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 20 гаруй номинацаар спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ. Ингэхдээ шилдэг тамирчин, баг, залуу тамирчныг спортын сэтгүүлчдийн саналаар уламжлалтай. “Бөртэ чоно-2024” наадамд нэр дэвших тамирчид болон санал асуулгын хугацааг ирэх сарын эхээр зарлах аж.


Дашрамд дурдахад, “Бөртэ Чоно-2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Азийн наадмын аварга, байт харвааны тамирчин Б.Отгонболд тодорч байсан юм. 

相关新闻