ДОРНОГОВЬ: Нийт нутгаар 0-2 см цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-25 09:55:03

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд өнгөрсөн хоногт нийт нутгаар цас орж, сумын төвүүдэд хэмжсэн хэмжилтээр нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.


Замын-Үүд, Мандах, Алтанширээ, Өргөн, Улаанбадрах суманд 0.0 мм, Сайхандулаан суманд 0.2 мм, Хөвсгөл суманд 0.3 мм, Хатанбулаг суманд 0.3 мм, Эрдэнэ суманд 0.5 мм, Иххэт суманд 0.7 мм, Сайншанд суманд 1.0 мм, Айраг суманд 1.0 мм, Дэлгэрэх суманд 3.0 мм орж, нийт нутгаар 0-2 см зузаан цастай байна. Шөнөдөө нийт нутгаар -11-19 градус хүйтэн хоножээ.

相关新闻