ДУНДГОВЬ: “Мөнх тэнгэрийн бичиг” уралдааны дүн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Улс тунхагласны 100 жилийн ойг угтан С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, БШУГ-аас уран бичлэг, хичээнгүй сайхан бичигтэн шалгаруулах “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа.
Энэхүү уралдааныг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад бэлтгэх ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм.
Уралдаанд ирсэн бүтээлээс
Хүмүүнлэг сургуулийн багш Б.Цэцэгсүрэнгийн бүтээл шалгарч, тэргүүн байр эзэлсэн
бол мөн тус сургуулийн багш Д.Нарантуяагийн бүтээл удаах байр эзэлжээ.
Харин 10-12 дугаар ангийн
төрөлд Цэгцбилэг сургуулийн 12 дугаар ангийн
сурагч Н.Дашням, 10 дугаар ангийн сурагч Ц.Цэрэндулам, 11 дүгээр ангийн сурагч Э.Даваацэрэн
нарын бүтээл эхний байруудад шалгарсан байна.
Тус уралдаанд 10-12
дунгаар ангийн сурагчид “Хөх тэнгэрийн орон-Миний монгол”, “Монгол бичиг миний
тусгаар тогтнол”, “Монголын их амар амгалан”, “Монгол хүүхдийн эрхэмлэх үнэт
зүйлс” сэдвээс сонгон хулс, эсвэл бийрэн бичлэгээр бүтээл хийж оролцжээ.
Үндэсний монгол бичиг сонирхогч, насанд хүрэгчдийн хувьд Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монгол бичиг” шүлгийг бүрэн гүйцэд, алдаагүй зөв, цэвэр сайхан бичиж оролцсон байна.