Улсын анхдугаар хуралд Дундговь аймгаас 2 төлөөлөгч оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-28 10:14:27
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын анхдугаар хуралд Богдхан уулын аймаг, Дэлгэрцогт уулын хошуу, Дэлгэрхангай уулын хошуунаас хоёр хүн оролцож байжээ.


1924 оны 9-10 дугаар сард Нийслэл хүрээнд хуралдсан тус Их хуралд 77 төлөөлөгч оролцож байсны дотор Халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтайн ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу, ардын цэргийн ангиудаас сонгогдсон төлөөлөгчид байсан гэх түүх буй.


Тэдний дунд одоогийн Дундговь аймгаас 2 хүн оролцсон нь Дэлгэрцогт уулын хошууны Ж.Дангаа, Дэлгэрхангай уулын хошууны Ц.Жамбадагва нар байж.


Жамсрангийн Дангаа 1988 онд Түшээтхан аймаг, Дайчин засгийн хошуу (одоогийн Дэлгэрцогт сум)-нд төржээ.


Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч тэрбээр мөн Бага хурлын анхны гишүүнээр сонгогдон тэргүүлэгчээр ажиллаж байсан ба 1925 оноос Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, багийн дарга, сумын орлогч дарга, морин өртөөний дарга, ахлах ухуулагчаар ажиллаж байжээ.


Цэнгэний Жамбадагва 1886 онд Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошуу (одоогийн Сайхан-Овоо сум)-нд төрсөн.


Тэрбээр Дэлгэрхангай уулын хошууны анхны сумын занги. Сайхан-Овоо сумын дарга, нарийн бичгийн дарга, сумын намын үүрийн даргаар ажиллаж байсан ба 1924 онд Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон Үндсэн хуулийг батлалцаж байсан түүхэн хүн юм. 


相关新闻