ДОРНОГОВЬ: Сумын Засаг дарга нарыг батламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-28 15:02:52

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж 14 сумын Засаг даргыг батламжиллаа. Ингэснээр Дорноговь аймгийн 14 сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах эрх зүйн боломж бүрдэж байна.


Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нарт хандаж сум, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, иргэдийг ажилтай, орлоготой, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэх, төрийн бодлогын залгамж, чанарыг ханган мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлж, улс орны болон нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүй, сахилга, хариуцлагыг ухамсарлаж ажиллахыг үүрэг болгожээ.


Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшигчийг аймгийн Засаг даргад уламжилж батламжлуулах заалтыг холбогдох хуульд тусгасан байдаг.

相关新闻