Санал хураалт хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЗарим хэсгийн хороонд санал хураалтын явц дөч хүрэхгүй хувьтай байгааг эс тооцвол Дундговь аймагт сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна.
Хулд сумын хэсгийн хороонд ажиллаж байсан улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ар гэрт гачигдал гарсаны улмаас түүнийг чөлөөлж, оронд нь аймгийн Улсын бүртгэлийн газраас өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч очсоноор хэвийн ажиллаж байна.
Санал тоолох төхөөрөмж гацаж, саатсан ямар тохиолдол гараагүй, хэвийн ажиллаж байгаа бөгөөд санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багт 5, санал авах байруудад тус бүр нэг даамал ажиллаж байна.
Т. Отгонтуяа