Сонгуульдаа идэвхитэй оролцохыг чанга яригчаар уриалж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-19 18:47:49

Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны ажилтнууд гэр хорооллын гудамж талбайд чанга яригч ашиглан сонгуульдаа идэвхитэй оролцохыг сонгогчдод уриалж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар тус сум сонгуулийн ирц хамгийн бага буюу 37 хувьтай байгаа юм. Аймгийн төвийн 5 багаас Боржгон, Айраг, Мандал, хөдөөгийн 4 багаас Тэвш, Далай багт сонгуулийн ирц 31- 39 хувьтай байгаа бөгөөд сонгуулийн ирцийг ахиулахын тулд ийнхүү чанга яригч болон орон нутгийн телевизээр сонгогчдыг уриалж байгааг сумын сонгуулийн хороо мэдээлсэн юм. Сонгогчдын  нэрсийн жагсаалтад тус сумын  9493 сонгогч бичигджээ.  

Т. Отгонтуяа

相关新闻