СЭЛЭНГЭ: Төрийн албаны Тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-01 18:55:26

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэнийг төрийн албаны Тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.

 

Сэлэнгэ аймгийн Сант сумын ЗДТГ-ын дарга А.Одхүү, Сүхбаатар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Гантулга нар дээрх цолыг хүртлээ.

 

Шагналыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өгч, амжилт хүслээ. 

相关新闻