Ирэх сард дархан аваргуудын нэрэмжит барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-20 09:31:28

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ирэх 11 дүгээр сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.

Энэхүү хуваарийн дагуу 11 дүгээр сарын 5-ны 14 цагаас Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит, улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох бол 11 дүгээр сарын 13-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.

Мөн ирэх сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус зохион байгуулна.

Д.Өлзий

相关新闻