Оны сүүлийн башёд хүч үзэх бөхчүүд бэлтгэлээ базааж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний өмнөх үзүүлэх тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд бөхчүүд 2016 оны сүүлийн башёгийн бэлтгэлээ ийнхүү базааж эхэлжээ.
Энэ жилийн зургаан башёгийн хоёрт нь Японы сумоч түрүүлсэн. Тухайлбал нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү түрүүлсэн бол есдүгээр сарын башёд Гоэйдо тэргүүлж, Японы эзэн хааны цом хүртсэн. Гоэйдогийн хувьд өнгөрсөн сарын башёд нэг ч унаагүй түрүүлсэн нь япон бөх 20 жилийн дараа уналгүй түрүүлсэн амжилт болсон гэдгээрээ онцлогтой.
2016 оны гуравдугаар болон тавдугаар сарын башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал /36, 37 дахь түрүү/ тус тус тэргүүлсэн бол долдугаар сарын башёд 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж /8 дахь түрүү/ Эзэн хааны цом хүртсэн юм.
Д.Өлзий