Төгрөгийн хадгаламж 2023 оныхоос 5.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2024 оны 11 дүгээр сарын эцэст 21.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 5.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Хадгаламжийн
хувьд:
- 18.1 их наяд
төгрөг нь иргэдийнх,
- 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр
сарын эцэст 35.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 9 их наяд
төгрөгөөр нэмэгдсэн байна.
Зээлийн өрийн
үлдэгдлийн хувьд:
- 60.9 хувь нь
иргэд,
- 37.4 хувь нь
хувийн байгууллага,
- 0.7 хувь нь
төрийн байгууллага,
- 1 хувь нь
санхүүгийн байгууллага,
Хэвийн зээлийн
өрийн үлдэгдэл 32.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 9.2 их наяд
төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн
үлдэгдлийн 90.5 хувийг эзэлжээ. Чанаргүй
зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлжээ. Гэхдээ ийм төрлийн
зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж,
2023 оныхоос 106 тэрбум төгрөгөөр буусан байна.