Төрийн үйлчилгээний “e-Business”-т нэгдсэн системд аж ахуйн нэгжүүдийг нэгтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах
бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т
нэгтгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн бүтээмжийн Үндэсний хороонд даалгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Ulaanbaatar